Monday, October 4, 2010

WWW гэж юу вэ ?

WWW гэдэг нь Дэлхий нийтийн сүлжээ (World Wide Web) гэсэн үг юм. WWW гэдгийг товчлон Сүлжээ буюу Интернэт гэж нэрлэдэг. Интернэт гэдэг нь компьютерүүдийн сүлжээ бөгөөд HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно. Энэхүү сүлжээний мэдээлэл Вэб хуудас гэж нэрлэгдэн хадгалагддаг. Вэб хуудсууд маань Вэб сервер гэж нэрлэгддэг компьютерт байрлана. Вэб хуудсуудыг ашиглаж, мэдээллийг уншиж байгаа компьютерийг Вэбээр үйлчлүүлэгч (client) гэнэ. Вэбээр үйлчлүүлэгчид нь вэб харуулах хэрэгслийг ашигладаг ба Internet Explorer, Netscape Navigator зэрэг нь өргөн хэрэглэгддэг хэрэгслүүд юм. Ямар хуудсыг харуулах вэ гэдгийг хэрэглэгчээс илгээсэн шаардлагаар тодорхойлно. Хуудас бүр өөрийн хаягтай.
Жишээ нь: http://www.yahoo.com
Вэб хуудас бүр мэдээллээ хэрхэн харуулах зааврыг агуулдаг ба вэб хуудас харуулагч хэрэгсэл маань эдгээр зааврыг уншиж харуулна. Хуудас харуулах зааврыг HTML гэж нэрлэгдэх кодчлолоор бичдэг. Вэб хуудасны зааврын стандартыг W3C гэсэн байгууллагаас тогтоодог. W3C гэдэг нь Дэлхийн сүлжээний Холбоо ба World Wide Web Consortium гэдэг үгийн товчлол юм. HTML, CSS, XML нь Вэбийн стандарт кодчлолууд ба HTML кодчлолын сүүлийн хувилбар нь XHTML 1.0 юм.

HTML гэж юу вэ?
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол. Энэ нь вэб хуудас харуулах заавар бичдэг кодчлол юм. HTML файлыг энгийн текст боловсруулах програм ашиглан үүсгэж болох бөгөөд htm эсвэл html гэсэн өргөтгөлтэй байна. HTML кодчлол ашиглан энгийн вэб хуудас хийж үзье. Доорх кодыг ямар нэг текст боловсруулах програм ашиглан үүсгэж C дискийн төхөөрөмж дээр first.html гэсэн нэрээр хадгалаарай.

Веб сайт байрлуулах ( Web Hosting )

Веб сайт нь интернэтэд тодорхой домэйн нэрээр хаяглагдан server компьютерт тодорхой зай талбар эзлэн байрлана. Server компьютер нь интернэтийн шууд гарцтай, бие даасан цахилгаан тэжээлийн нөөц, байнгийн харуул хамгаалалт, аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл, мэргэжлийн инженерийн хяналтан дор, олон хэрэглэгч холбогдох, web site ийг байрлуулан ажиллуулах, удирдах хянах боломжтой программ хангамжтай зэрэг нөхцөлийг хангасан байдаг. Та домайн нэрээ авч, вэб хуудсаа хийлгэсэн бол түүнийгээ интернэтэд байрлуулах хэрэгтэй. Ингэснээр танай вэбийг дэлхийн хаанаас ч хэдийд ч таны домайн нэрээр vзэх боломжтой болно.Энэ үйлчилгээг вэб хостингийн үйлчилгээ гэх бөгөөд ерөнхийд нь хост гэж нэрлэдэг.Хост нь mb аар хэмжигдэнэ. Хэдэн mb хэмжээтэй байх нь таны вэб хуудасны хэмжээ, мэдээлэлийн сангийн өсөлт, майлын хайрцагны төрөл, тоо, багтаамж зэргээс хамаарна.
Вэб ээ програмчлалын ямар хэлээр хийсэнээс шалгаалж байрлуулах Server компьютер нь Windows эсвэл Linux үйлдэлийн системтэйг сонгодог.
Хост нь дараах боломжуудыг заавал хангасан байх ёстой.
Удирдлагийн программ хангамж/ hosting administration panel - үүний тусламжтайгаар та домайн нэрээ тохируулах, дэд домайн нэр үүсгэх, мэйл хаяг үүсгэх нээх хаах, FTP эрх үүсгэх хаах, нууц үгээ өөрчлөх гм
мөн хост руугаа та нууц үг нэрийн дагуу нэвтэрч өөрийн вэб сайтандаа өөрчлөлт шинэчлэлт зэргийг хүссэн үедээ Интернэтээр дамжуулан дэлхийн хаанаас ч бие даан хийж байх бoлoлцooтoй бөгөөд бусад oлoн төрлийн бoлoмжуудаар хангагдах болно.
Хэрэглээ / Bandwith - Та вэбээр хүмүүс хичнээн их зочилно, мэдээлэл нэмэх, мэдээлэлийн баазын өсөлт зэрэг нь тодорхой хэмжээний урсгалыг бий болгодог. Үүнийг Хэрэглээ / Bandwith гэж нэрлэх бөгөөд mb - аар хэмжинэ. Вэбээ хийлгэх, Хостинг авахдаа энэ нөхцөлийг анхаарах хэрэгтэй. Хост олгодог байгуулагуудын ихэнх нь хэрэглээний тодорхой хязгаар зааж өгөөд давсан тохиолдолд нэмэлт төлбөртэй байдаг.